Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун зүүн хөлнийхөө шагайнаас уйланхай авахуулах мэс засалд орсон гэж Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдээлснийг BBC уламжиллаа. Мягмарт гарагт тус тагнуулын агентлагаас хууль тогтоогчдод мэдээлснээр бол Европоос ирсэн эмч ес болон 10 дугаар сард залуу Кимд мэс ажилбар хийсэн байна.
Удирдагч Ким бараг зургаан долоо хоногийн турш олны өмнө гараагүй нь түүнийг хүндээр өвдсөн байж болзошгүй гэж таамаглахад хүргээд байсан юм. Гэхдээ тэрээр 10 дугаар сарын 14-нд олны өмнө таяг тулсан байдалтай гарчээ. Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны хэлснээр залуу удирдагч тамхи татдаг, маш завгүй хэмнэлээр амьдардаг учир түүний зүүн хөлний шагайнд дахин уйланхай үүсч магадгүй ажээ. Дашрамд дурдахад, Ким Чен Уны аав, өвөө нар улс орноо удирдаж байхдаа Франц эмч нараар эмчлүүлж байсан тухай мэдээлэл байдаг юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Ким Чен Уны шагай асуудалтай байжээ | ||
Үзсэн: 1613 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.