Шууд Chart

“Ахмадын сувилал” нээлтээ хийлээ

2014-10-30 11:17:59

Батлан хамгаалах яамны харьяа “Багабаян” ТӨҮГ-ын дэргэд “Ахмадын сувилал” өнөөдөр нээлтээ хийж, анхны амрагчдаа хүлээн авлаа.
“Ахмадын сувилал” амралтын нээлтэд Улсын их хурлын гишүүн Д.Арвин, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын ахмадын хорооны удирдлагууд болон анхны ээлжийн амрагчид оролцов. 
Гуравхан сарын дотор иж бүрэн засварлаж амрагчдаа хүлээн авахад бэлэн болсон энэхүү амралт сувиллын газарт бариа засал-физик эмчилгээ, бялдаржуулах, усан эмчилгээ гээд дутуу юмгүй агаад нэг дор 100 орчим ахмадыг хүлээн авч арав хоногоор сувилах юм байна. Сувиллын захирал Ж.Анхмаа “Ахмадууддаа үйлчлэх учир бид аль болох аятай тухтай, сэтгэл хангалуун байх талаас нь бодолцож ажиллаж байна. Боловсон хүчнээ чадварлаг, туршлагатай байхыг гол шалгуураа болгосон. Бариа заслын эмч Н.Мандахдэлхий гэхэд Японд мэргэжил дээшлүүлж, хориод жил бариа заслаар дагнан ажилласан туршлагатай бариач байгаа” гэж ярилаа.
55 нас хүрсэн эмэгтэйчүүд, 60 нас хүрсэн эрэгтэйчүүд хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгодог бөгөөд жилдээ нэг удаа хөнгөлөлттэй үнээр амралт сувиллын газар амрах эрхтэй байдаг бөгөөд энэхүү амралтад амрах батлан хамгаалах, зэвсэгт хүчнээс тэтгэвэрт гарсан ахмад настнууд нэмээд 20 хувийн хөнгөлөлт эдлэх ажээ.
Дашрамд дуулгахад, “Ахмадын сувилал”-ынхан Буриад, Хөх хотын ахмадын сувиллынхантай хамтран ажиллах гэрээ байгуулснаар ахмадууд маань удахгүй харилцан улс дамжиж амрах боломжтой болох аж.  


 

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

“Ахмадын сувилал” нээлтээ хийлээ   
Үзсэн: 2370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-10-30 13:27
Батлан хамгаалах яамны харьяа “Багабаян” ТӨҮГ-ын дэргэд. hotiin zahad bdiin. Yam ruu holbogdooch
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-10-30 12:12
haana baidag amraltwe
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-10-30 12:12
haana bdag amraltwe
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-10-30 12:12
haana bdag amraltwe
202.70.47.xxx [202.70.47.xxx] 2014-10-30 11:57
hayg utsiig ni medeh hun baival tuslaach, amrah gesen um
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2014-10-30 11:40
Балай авгай энд юу хийж байгаа юм бэ. Хэлээ хазаад олигтойхон хэдэн үг зөв дуудаж чадахгүй
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2014-10-30 11:39
buyantai uil hiij ba bayar hurgii
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-10-30 11:33
Энэ сувилалыг тоноглож сэргээхэд Арвин гэгч ямар зүйл хийсэн юм бэ.

Бидэнтэй нэгдээрэй