![](/uploads/201001/news/thumb/.png)
Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж шүүгч нарыг томилох, шүүхийн 2010 оны хийх ажлын төлөвлөгөө зэрэг есөн асуудал хэлэлцжээ.
Тус хуралдаанаар Б.Дашдондовыг Архангай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, О.Однямааг Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд, О.Чулуунцэцэгийг Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Ү.Одгэрэл, Ц.Ганхуяг нарыг Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шүүгчийн албан тушаалд, Б.Батболорыг Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргалаа. Хан-Уул дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн албан тушаалд гурван хүн өрсөлдсөн гэнэ. Тэднээс өдгөө тус дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалыг хашиж буй Ё.Цогтзанданг дахин томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна.
Шүүгч нарыг томилох асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барина | ||
Үзсэн: 1519 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.