
Энэ онд МҮОНТ-ийн 47, МҮОНР-ийн 80 жил, МNB.mn сайтын нэг жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монголын Залуучуудын холбооны төлөөллүүд манай байгууллагатай нэг өдрийн танилцах аялал хийлээ. Аяллыг МҮОНРТ-ийн дэргэдэх “МNB” клубынхэн зохион байгуулсан бөгөөд үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ хамтран ажиллах санал солилцсон юм. Уулзалтын үеэр МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа: “МЗХ бол үзэл суртлын маш том зэвсэг. Телевиз ч бас олон нийтэд хүргэж буй нийтлэл нэвтүүлгийн бодлогынхоо хүрээгээр олон нийтийн сэтгэхүйд нөлөөлж чаддаг.
Энэ хоёр том зэвсэг нийлээд нийгэмд ямар үлгэрлэл үзүүлж чадах вэ гэдэг нь чухал юм. Тиймээс залуучуудаа уриалан дуудаж залуучуудаараа дамжуулж нийгэмд үр дүнтэй ямар ажлуудыг хийж болох вэ гэдгийг хамтын ажиллагаагаараа харуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Бид жижигхэн зүйлээс эхлээд түүнээсээ салаалан нийгэм рүү чиглэсэн, үр дүнд хүрсэн олон томоохон ажлуудыг эхлүүлж болох юм” гэдгийг онцлон хэлж байв. Харин “МNB” клубын тэргүүн Ч.Өлзийсайхан "Бид өнөөдрийн уулзалтаар хоёр байгууллагынхаа давуу тал болоод цаашид хамтран ажиллах арга замын талаар ярилцлаа. Дараагийн уулзалтаараа төлөвлөгөө гаргаж, ямар ямар чиглэлээр хамтран ажиллахаа тодорхойлно" гэлээ.
Залуус уулзалтын дараа цэнхэр дэлгэцийн ард өрнөх амьдралтай танилцаж, олны танил хөтлөгч, нэвтрүүлэгч, редакторуудтай биечлэн уулзаж ярилцав.
Залуус МҮОНРТ-тэй танилцах аялал хийв | ||
Үзсэн: 1383 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.