Украйны зүүн хэсгийн хоёр мужид 11 дүгээр сарын 2-нд зохион байгуулахаар төлөвлөөд буй сонгуулийг дэмжиж буйгаа ОХУ-ын тал илэрхийллээ. Тус улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров Донецк болон Луганскт болох сонгууль нь тус бүс нутгийн удирдагчдын эрх үүргийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөд чухал байх болно гэж мэдэгдсэн байна. Харин Украйны Засгийн газар болон барууны орнууд сонгууль явуулах ёсгүй гэж үзэж байгаа бөгөөд босогчдыг зэвсэглэж байна хэмээн Оросын талыг буруутгаж байгаа юм.
BBC-ийн мэдээлснээр Польш улс Украйны хилтэй ойролцоо оршдог цэргийн баазуудынхаа хүчийг зузаатгахаар төлөвлөөд байгаа аж. Украйны Засгийн газрын цэргүүд тус улсын зүүн хэсэгт Оросын талыг баримтлагч босогчидтой олон сарын турш байлдсан. Харин өнгөрсөн есдүгээр сарын 5-нд талууд харилцан гал зогсоохоор тохиролцсон ч үүнийг зөрчсөн тохиолдлууд олон гарсны зэрэгцээ нөхцөл байдал тун эгзэгтэй байна.
Украйны парламентын сонгууль өнгөрсөн долоо хоногт болж, барууныг дэмжигч намууд хамгийн их санал авсан гэх урьдчилсан дүн гараад байгаа юм. Дашрамд дурдахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Донецк, Луганск дахь зэвсэгт босогчид засаг захиргааны барилгуудыг эзлэн авч, Украйнаас салан тусгаарлаж байгаагаа зарласан билээ. Мөн Украйн дахь зөрчил мөргөлдөөн эхэлснээс хойш 3.700 гаруй хүн амь үрэгдээд байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Украйны Донецк, Луганск Крымийн араас орох уу? | ||
Үзсэн: 3214 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.