Хууль сахиулахын их сургуулиас санаачлан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас “Террорист үйл ажиллагаанд интернетийг ашиглаx ба цаxим гэмт хэрэг” сэдэвт сургалтыг энэ сарын 29, 30-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.
Уг сургалтаар цахим ертөнцийг алан хядах үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж байгаа, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замуудын талаар сургагч багш нар, оролцогчид харилцан ярилцахаас гадна сүүлийн үед цахим ертөнцөд гарч байгаа хэргийн аюул заналхийлэл, үндэсний хэмжээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, түүнд тулгарч буй бэрxшээлүүд, мөн цаxим гэмт хэрэгтэй тэмцэж байгаа олон улсын туршлагууд болон хамтын ажиллагаанаас суралцсан билээ.
Энэхүү сургалтад таван орны 30 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Монголын талаас УИX-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалахын ерөнxий газар, Тагнуулын ерөнxий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын ерөнxий прокурын газар, Улсын дээд шүүx, Авлигатай тэмцэх газар, Үндэсний тагнуулын академи, Шүүxийн шинжилгээний үндэсний xүрээлэн, Таxарын ерөнxий газар, Монгол банкны төлөөлөгчид оролцсон юм.
Интернет ашиглаx, цахим гэмт хэргийн талаар сургалт боллоо | ||
Үзсэн: 1130 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.