Шууд Chart

Б.Гантулга: Цэцэрлэгийн цагийг сунгах асуудлыг судлаж байгаа

2014-10-30 15:58:38

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос Боловсрол, шинжлэх ухааны яаманд албан бичиг хүргүүлжээ. Тус бичигт “Цэцэрлэгийн хүүхдийн тарах цагийг нэг цагаар хойшлуулж өгөхийг хүссэн” байна. Холбооны зүгээс Нийслэлийн боловсролын газарт хүсэлт хүргүүлсэн боловч “татгалзсан” хариулт авсан гэж байгаа. Харин тэд салбарын сайд Л.Гантөмөрт хүсэлтээ илэрхийлээд хариу хүлээж байгаа аж. Энэ талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсрол, Бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас тодрууллаа.

-Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос цэцэрлэгүүдийн цагийг сунгах асуудлаар хүсэлт тавьсан. Үүнд танай газраас “сунгахгүй” гэх хариулт өгсөн гэж байна. Яагаад татгалзав?

-Санхүүжилттэй холбоотой асуудал яригдаж байгаа. Багш нарыг илүү цагаар ажиллууллаа гэхэд илүү цагийн мөнгө төлөх шаардлагатай болно. Одоо багш нар яг үнэндээ 10 гаруй цаг л ажиллаж байна шүү дээ. Эцэг, эхчүүд 08:00 цагт хүүхдээ авчирч өгнө гээд тэд чинь 06:00 цагаас өмнө ажилдаа очдог. Орой цагтаа хүүхдээ авдаг эцэг, эх хэд билээ. Ингээд бодоод үзэхээр энэ асуудлыг шийдэх үнэхээр хүндрэлтэй байна. Ер нь цэцэрлэгийн багшийн цагийг нэмнэ гэдэг үнэхээр хүнд асуудал гэдгийг эцэг, эхчүүд ч ойлгох хэрэгтэй.

-Л.Гантөмөр сайдад мөн хүсэлт явуулсан гэсэн. Сайдаас та бүхэнд үүрэг даалгавар өгсөн болов уу?

-Сайд бидэнд энэ асуудлыг судла гэх албан үүрэг өгсөн. Бид судлаж байна. Үүнийг нарийн судлах хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдээ цагт нь өгч, цагт нь авдаг эсэхээс эхлээд бүх судалгааг хийж байна. Багш нарыг нэмэлт цагаар ажиллуулахаар хэдий хэмжээний төсөв шаардлагатай байна гээд бүгдийг судлаж байгаа. Тийм хурдан хийгдэх судалгаа биш.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Б.Гантулга: Цэцэрлэгийн цагийг сунгах асуудлыг судлаж байгаа  
Үзсэн: 1819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.152.169.xxx [203.152.169.xxx] 2014-10-30 20:11
bagsh nariig nemj 2 eeljeer ajilluldag bolgooch ajiliin bair ch nemegdej etseg ehchuud ch setgel amrah busuu

Бидэнтэй нэгдээрэй