Шууд Chart

Самсунгийн ашиг буурав

2014-10-30 16:57:23

Дэлхийн ухаалаг гар утасны хамгийн том үйлдвэрлэгч болох “Samsung Electronics" компанийн өнгөрсөн улирлын ашиг доод хэмжээндээ хүрчээ. Энэ оны III улиралд тус компанийн ашиг 4.14 их наяд вон буюу дөрвөн тэрбум ам.доллар болсон аж. Энэ нь 2011 оны IV улирлаас хойш ажиглагдаж байгаагүй тааруу үзүүлэлт болсон байна. Түүнчлэн өнгөрсөн гурван сарын нийт ашиг нь шинжээчдийн таамаглаж байснаас 130 тэрбум воноор бага байжээ. “Apple" болон БНХАУ-ын “Xiaomi" корпораци “Samsung"-ийн ноёрхлоо тогтоогоод байсан том дэлгэцтэй ухаалаг гар утас буюу “phablets"-ийн зах зээлд хүч түрэн орж ирж байгаа юм. Энэ нь “Samsung"-ийн зах зээлд эзлэх байр суурийг ганхуулаад зогсохгүй чипнээс олох орлогод нь сөргөөр нөлөөлөх болжээ. Тайлант хугацаанд “Samsung Electronics"-ийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг гар утасны нэгжийнх нь үйл ажиллагааны ашиг 1.74 их наяд вон болж өнгөрсөн оны мөн үеэс огцом буурсан байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Самсунгийн ашиг буурав  
Үзсэн: 1916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй