Америкийн үндэсний сагсан бөмбөгийн 69 дэх улирал буюу 2014-2015 оны улирал өчигдөр эхэлсэн. Улирлын салхийг хагалж өнгөрсөн жилийн аварга "Сан Антионо Спөрс" баг “Даллас Маверикс”-ийг хожиж эхлүүлсэн бол бусад 12 тоглолт боллоо. Энэ жил Леброн Жеймсгүй "Миами Хит" өнөөдөр Вашингтон Уйзардс багийг хүлээн авч тоглолоо.
Тоглолтын эхний хагаст 52-53 харьцаагаар ердөө хагас бөмбөгийн зөрүүтэйгээр илүүрхсэн "Хитчүүд" сүүлийн хагаст гайхалтай тоглолт үзүүлж, 95-107 харьцаагаар улирлын эхний ялалтаа байгууллаа. Тус тоглолтод Дуэйн Уэйд 31 минут тоглохдоо 21 оноог авсан бол Крис Бош багаа тэргүүлж 26 оноо, 15 самбараас бөмбөг авч, дөрвөн оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Марцин Кортат 18 оноо, самбараас долоон бөмбөг авчээ.
"Миами Хит" эхний ялалтаа авлаа | ||
Үзсэн: 1981 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.