![](/uploads/201410/news/thumb/67a3f3ea937074a84a14cf86bbfbdb44_x3.jpg)
Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн 69 дэх улирлын тоглолтын мэдээллээс хүргэж байна. Өнөөдөр болсон 12 тоглолтын хамгийн сүүлийнх нь Портленд Трэйл Блэйзэрс багийн илт давамгайллаар өндөрлөлөө. Тэд өөрийн Мода центртээ Оклахома Сити Тандер багтай эхний тоглолтоо хийсэн.
Тандерын гол тоглогч Кевин Дурант бэлтгэлийн үеэр чигчий хурууны суурь ясандаа гэмтэл авч ойролцоогоор 6-8 долоо хоног талбайд гарахгүй болсон билээ. Тэгвэл тус багийг удирдан тоглох Рассиал Уэйстбрукт өнөөдөр тоглолтын эхний хагаст 54-49 харьцаагаар, гуравдугаар үед 77-75 харьцаатай Блэйззэрсийг илүүрхсэн билээ. Гэвч талбайн эзэд сүүлийн үед гайхалтай эргэн эргэлтийг хийж 31 оноог авч эрсэг багтаа ердөө 12 оноог бэлэглэсэн бөгөөд 89-106 харьцаагаар хожлоо.
Тус тоглолтод Ломаркус Олдрэйж 28 оноог авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Уэйстбрук 38 оноог авч гайхалтай байсан ч түүнд туслах тоглогч байсангүй.
Өнөөдрийн сүүлийн тоглолтод "Портленд" илүүрхэв | ||
Үзсэн: 1095 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.