Шууд Chart

Айхад бэлэн үү

2014-10-31 09:09:31

Та айдсыг мэдэрхэд бэлэн үү. Учир нь өнөөдөр айдсын баяр. Түүхийг сөхвөл,  "Halloween" гэдэг нь "Hallowe’en" гэсэн үгнээс гаралтай бөгөөд товчоор хэлбэл, "All Hallows" Even" буюу “Бүгд тэгш тэнцүү, тахин шүтэх ёслол” гэсэн утгыг илэрхийлдэг ба бүр богинохоноор  “Үдэш” гэсэн утгыг илэрхийлсэн үг юм.

Энэ нь эртний Английн Бүх хутагтны өдөр буюу 11 дүгээр сарын 1-ний өмнөх өдөр нь болдог ёслол гэж хэлж болно. Энэ өдөр олон улсад өөр өөр нэрээр тэмдэглэгддэг ч нэг өдөр тохиодог ажээ. Сүнсний баярын энэ өдөр Шотланд эрчүүд зөвхөн цав цагаан баг зүүгээд нүүрээ болон бусад биеэ хав хар даавуугаар далдлан айлуудаар зочилдог гэнэ. Мөн маш олон лаа асаан дээр үеийн маягаар хийгдсэн цонх юм уу эсвэл энгийн цонхон дээр сийлбэр хийсэн мэт зассан цонхтой айлуудыг хаанаас ч харж болдог байна. Мөн дэнлүү хийсэн том, жижиг хулуунууд өлгөөтэй байхаас гадна хамгийн том хулуу тарьсан хүмүүсийг уралдуулан шагнадаг аж. "Halloween"-ы хувцасны хувьд ихэвчлэн Франкштэйн болон Дракула гэх мэтчилэн Америкийн зохиолчдын алдарт бүтээлүүдийн баатруудын дүрийг бүтээн хувцасласан хүмүүс их байдаг байна. Ерөнхийдөө өөр ертөнцийн хүмүүс чөтгөр шулам, ид шидтэн, мангасуудын хувцсыг хамгийн ихээр харж болдог ажээ. Мөн уламжлалт сүнс сүг, ид шидтэй шүүртэй шулам, том биетэй мангас, хар мууран хувцас, зомби, хүн чононууд мөн цус сорогчид, гоблинууд, араг яс, аалзны хувцаснуудтай хүмүүс болон ийм төрлийн зураг тоглоомууд ихээр харагддаг бөгөөд жилийн энэ үеэр баярт зориулсан хувцаснууд маш эрэлттэйгээр борлогддог гэнэ. Өнгөрсөн жил л гэхэд энэ баярын үеэр нийт 3.3 тэрбум долларын хувцас борлогджээ. Энэ бүх мөнгө хүүхдийн төлөөх хөтөлбөрт хандивлагддаг байна. Бүх айлууд аймшгийн байдлаар гэрээ чимэглэн гаднаа хулуун дэнлүүгээр гоёж хар болон улбар шар өнгө энэ өдрийг ирлээ гэх тэмдэг болдог. Мөн энэ өдөр хүүхдүүд нар жаргасны дараа “Хуурах уу, дайлах уу” гэх уламжлалт заншлыг даган айлуудаар хэснэ. Тэд ч гэсэндээ өөрсдийн хүссэн гайхалтай өвөрмөц хувцсаа өмсдөг байна. Мөн энэ өдрийн идээнд алимыг голчилдог бөгөөд алиман чихэр, алимтай ундаа, алимны нухаш, алимтай бялуунууд гол зоог нь болдог. Дээр нь хатуу чихэр, чихэрлэг ундаа, янз бүрийн дүрст хэлбэртэй хатуу болон зөөлөн чихэр, жигнэмэг гээд чихэртэй амттанг ихээр хэрэглэдэг гэнэ.



Сонирхуулахад:

-“Сүнсний баяр”-ын үеэр чихэр болон шоколад нь хамгийн гүйлгээтэй бүтээгдэхүүн болдог ба хулууны ургац хураалтын 99 хувь нь дэнлүүнд хэрэглэгддэг байна. Жуулчид давс түрхсэн хэрчим талхыг биедээ авч явах нь элбэг ба энэ нь тэднийг муу ёрын сүнснүүдээс хамгаалдаг гэж үздэг ажээ.

-Баярын гол чимэглэл болох хулууг одоогоос 9000 жилийн тэртээ Мексикт ургуулах болсон ба амин дэм А, кали, уураг болон төмрөөр нэн баялаг хүнсний ногоо юм. Баярын үеэр хулууг хэн хамгийн хурдан сийлбэрлэж урлах вэ арга хэмжээ уламжлал болгон зохиогддог ба дэлхийн дээд амжилтыг ердөө 24.03 секундэд хулуу сийлбэрлэсэн Стефэн Кларк тогтоосон байна. Тэрээр өмнө нь 54.72 секундэд сийлбэрлэж байсан ба дүрэм ёсоор 10 кг жинтэй хулууг багаар бодоход нүд, хамар, чих ба амтайгаар сийлэх явдал байдаг байна.

-Наадмын үеэр хүмүүсийн хамгийн ихээр хүсэн хүлээдэг “мухар сүсэг”-үүдийн нэг бол Шотланд охидын заяаны ханиа харах явдал бөгөөд “Сүнсний баяр”-ын шөнө түүдэг галын дэргэд нойтон даавуу тэвэрвэл ирээдүйн нөхрийнхөө дүрийг хардаг гэдэгт итгэдэг гэнэ. Харин Шотландаас бусад орны охидын хувьд баярын шөнө дундын үед шатаар уруудаж байхдаа толинд харах аваас ирээдүйн найз залуугийнх нь төрх буудаг гэж итгэдэг ажээ.

-Эртнээс уламжилж ирсэн гол уламжлалуудын нэг бол “Jack O’Lantern” буюу хулуун дэнлүүнүүд бөгөөд энэ нь Ирландаас гаралтай юм. Анхлан манжингаар хийдэг байсан нь хожим хулуу болж өөрчлөгджээ. Эдгээр хулуун дэнлүү нь буг чөтгөрийн муу илчийг хөөн зайлуулдаг гэж үздэг байна. Ирландын домог ёсоор энэхүү дэнлүүг чөтгөрийг хэдэнтээ хуурсан овжин Жэкийн нэрээр нэрлэсэн ба тэрээр там эсвэл диваажинийн алинд ч амьдрах эрхгүй хүн байжээ. Тэгээд тэрээр дэлхийгээр хэрэн хэсүүчлэх шийтгэл хүлээж элдвийн муу бүхнийг замаасаа зайлуулахын тулд дэнлүүгээрээ даллаж явах болсон түүхтэй гэж үздэг юм байна.

Хэдийгээр манай улс айдсын баярыг тэмдэглээд удаагүй байгаа ч жил ирэх бүр тэмдэглэх сонирхол ихтэй болжээ. Энэ жилийн хувьд халловины өдрийг хэдэн газар зохион байгууллахаар болсон байна. Жишээлбэл, "Cosplay halloween" шоу “Face” шөнийн клубт, “PURE EVIL” шоу УБ паласын “МАХ” клубт,  “Хулууны баяр” I loft function house-т тус тус зохион байгуулагдах гэнэ.

Их хотын залуус та бүхэн айдастай нүүр тулахад бэлэн үү...


 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Айхад бэлэн үү  
Үзсэн: 4437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-11-03 13:23
tiimee ene yostoi unen sh dee yadaj l mongolchuud maani yos zanshil ulamjlalaa bodson ch iim muuhai sug sunsiig ih l tseerledeg. Nadad ch iim setgegdel turuud bsiimaa. Z uv yum helsen bn shuu Mongolchuudaa!
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-11-03 13:22
Ene balai zuiliig hiihgui baih heregtei! law onoodortoo zag ni bi sh!
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-11-03 12:29
bid Delhiin buh bayariig temdegleh geed bnaa bolimiir yum Mongol uuriin bayar naadamtai uls gedgiig ene huuhed bagachuuld bagsh, eseg eh bid heleh heregtei baihdaa
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-11-03 12:27
туйлын утгагүй монголд огт тохирохгүй ёстой заваан зүйл мөн.Баяраа ч алд даа чааваас. Хүүхэд залууст зөв ойлгуулах хэрэгтэй, Нийслэлээс зориуд анхаарч зохих шийдвэр гарган хэрэгжүүлэхэд анхаарах байхаа,яагаад харсан ч хайхрахгүй явдаг албан хаагчид байнаа.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-11-03 12:26
Монголчууд минь жаахан ч гэсэн ухаалаг байгаасай. Гадны юм болгоныг шүүрч аван дууриах нь үндэсний дархлаа муудаж устаж үгүй болохын эхлэл ч байж мэдэх юм шүү. Нэг үгээр хэлбэл төр маань буруу зүйлийг буруу байна та нар ингэж болохгүй гэдгийг сануулж байх хэрэгтэй. заавал барьж хорьж саатуулах биш олон түмнийхээ ой тойнд ухамсарлуулан ойлгуулах, зааж сургах хэрэгтэй. Цэцэрлэг ,сургуулийн хөтөлбөрт энэ чиглэлээр хичээл заадаг байсан ч яадаг юм. Үндэсний ёс заншил,шашин шүтлэгээрээ дамжуулж ард түмэндээ дархлаа суулгадаг байсан шүү дээ бид чинь. Хаашаа яваад байнаа. Баахан л идэж уусан ханаж цадахаа байсан хүмүүс энэний цаана улс үндэстэний мөхөл ойрхон байгаа юм биш үү?
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-11-03 10:43
Энэ мэдээлэл үнэндээ хүний танин мэдэхүй, өсч хөгжиж байгаа хүүхдүүдийн оюуны хэрэгцээнд хог болох юм байна. Эрхэм нийтлэлч ээ, өөр сайн сайхан зүйл зөндөө байна ш дээ. Арай гэгээлэг сайхан зүйл бичиж чадахгүй тэнэг юм бичсэн юм уу? Бид баруунд биш МОНГОЛД амьдарч байна.

Бидэнтэй нэгдээрэй