Шууд Chart

Дэлхийн хамгийн том эдийн засаг хаашаа чиглэж байна вэ?

2014-10-31 09:19:09

АНУ-ын эдийн засаг энэ оны 3-р улиралд 3.5%-иар өссөн гэж тус улсын Худалдааны Яам мэдээллээ. Харин эдийн засагчид үүнээс бага буюу 3%-иар өснө гэж таамаглаж байсан бөгөөд дэлхийн хамгийн том эдийн засгийн өсөлт 2-р улиралд 4.6%-иар хэмжигдсэн юм.  Экспортын өсөлт сайн байсны зэрэгцээ засгийн газрын зарцуулалт нэмэгдсэн нь 3-р улиралд өсөлт эрчимжихэд нөлөөлсөн байна.

АНУ-ын эдийн засгийн сэргэлтэд тус улсын бодлого тодорхойлогчид итгэлтэй байгааг харуулсан явдал нь Холбооны Нөөцийн Банкны шийдвэр байлаа. Тухайлбал тус улсын төв банк эдийн засгаа дэмжих зорилгоор хэрэгжүүлж байсан бонд худалдан авах хөтөлбөрөө зогсоож буйгаа лхагва гарагт зарласан юм. Америкийн ажилгүйдлийн түвшин сүүлийн 6 жилийн хамгийн доод түвшинд хүрч буурсан нь ч энэхүү шийдвэрийг гаргахад харгалзаж үзсэн хүчин зүйлүүдийн нэг болжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Дэлхийн хамгийн том эдийн засаг хаашаа чиглэж байна вэ?  
Үзсэн: 1457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй