Шууд Chart

"Microsoft" ухаалаг бугуйвчаа худалдаанд гаргав

2014-10-31 09:38:33

"Microsoft" корпораци анхны зүүж хэрэглэх зориулалттай төхөөрөмжөө танилцууллаа. "Microsoft Band" хэмээх бугуйвч нь хэрэглэгчийн нойр, дасгал хөдөлгөөний талаар мэдээлэл цуглуулахаас гадна ухаалаг гар утсанд суулгасан эрүүл мэндийн аппликейшнүүдтэй холбогдон ажилладаг байна. "Microsoft" энэхүү шинэ бүтээгдэхүүнээ 199 ам.долларын үнэтэйгээр онлайн дэлгүүртээ байршуулсан гэж BBC мэдээлэв.

"Band" бугуйвчийг нэг удаа бүрэн цэнэглэхэд цэнэгээ бүтэн хоёр өдөр барихаас гадна зүрхний хэмнэл, илчлэг, стресс төдийгүй хэрэглэгч наранд хэр удаан байсныг хэмжих 10 мэдрэгчтэй юм байна.

Технологийн салбарын томоохон компаниуд болох "Apple", "Samsung" болон "Google" бүгд хүний эрүүл мэндийг хамгаалах бүтээгдэхүүн гаргаж, санаачилга дэвшүүлээд байгаа юм. Мөн эрэлт нь өсөн нэмэгдэж буй зүүж хэрэглэх төхөөрөмжүүдийг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна. Гэхдээ "Microsoft"-ийн хамгийн сүүлд танилцуулсан төхөөрөмж гар утасны гол үйлдлийн системүүдтэй хослон ажиллахаас гадна "Facebook", "Twitter" зэрэг олон нийтийн сүлжээ сайтуудтай холбогддогоороо илүү онцлог болжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

"Microsoft" ухаалаг бугуйвчаа худалдаанд гаргав  
Үзсэн: 1786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй