Аравдугаар сарын 31-ний өдөр тутмын сонинуудын онцлох, мэдээ материалын тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонины” энэ өдрийн дугаараас “Төсвийн төсөлтэй холбоотойгоор өөрчлөлт оруулах хуулиудыг хэлэлцэв”, “Хэвтэрт орсон М.Тулгыг өчигдөр эмнэлгээс хорих анги руу “ачлаа”, “Бөхчүүд буяны үйлсийг дэлгэрүүлдэг болоосой”, “Туулын хурдны зам ашиглалтад орвол нийслэлчүүдийн шатахууны зардал гурав дахин багасна”, “Р.Ууганэцэг: Айлд хүүхэд хараад орон сууцны зээлд хамрагдсан хүн ч бий”, “Д.Содном гуайг ингэвэл галзуурчээ гэх байх, Д.Сосорбарамыг болохоор гялалзуулчихлаа гэх юм” зэрэг мэдээ, материалыг уншаарай.
“Өнөөдөр” сонин энэ өдрийн дугаартаа “Аж үйлдвэрийн цогцолборыг царцаах сонирхол”, “Хууль үйлчилдэггүй хувийн хаус Зайсангийн цогцолборыг гутааж байна”, “Техникийн шинэ захын эхний ээлж өнөөдөр ашиглалтад орохгүй”, “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр Н.Алтанхуягийг намын даргын албаа өг гэжээ”, “Хятадын иргэн арилжааны банкуудыг луйвардаж байгаад баригдлаа”, “Өсвөрийн дэлхийн аваргад даамчин Б.Өнөржаргал тэргүүлж байна” зэрэг материалуудыг нийтлэжээ.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “Мэргэжлийн хяналтаас О.Магнайд ийм хариу өгчээ”, “Н.Баярдэлгэр: Гэмтлийн эмнэлэг Германы гайгүйхэн шоронгоос муу нөхцөлд ажиллаж байгааг харлаа”, “В.Удвал: Эрх мэдэл хаана байна, тэнд өндөр төвшний авлига байна”, “43 хүүхэд хордож эмнэлэгт хэвтжээ”, “Н.Сома: Би харанхуйг гэрэлтүүлэхээр нэг ч болов зул өргөх гэж яваа хүн” зэрэг материалыг уншиж болно.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Наадмын таван өдрөөс илүү тансаглалтай нийслэлийн нэг өдөр”, “Хятадын иргэн Монголын банкийг луйварджээ”, “Б.Бадам: Одооны эхчүүд хүүхдээ бүүвэйлэх гэж нинжа нар алт угааж байгаа мэт сэгсчих юм”, “Би хөгжмийн боловсролыг хүмүүжилтэй нь холбож өгье гэж боддог”, “Ханиад дарах хялбар аргууд” зэргийг унших боломжтой юм.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт “Н.Алтанхуяг гомдол мэдүүлж, намынхан нь хамгаалахаа амлажээ”, “Ч.Гансүхийн гарт орсон 17 тэрбум хааччихав”, “Я.Содбаатар: Парламент тардаг юм бол МАН-ын 26 гишүүн татгалзахад бэлэн”, “Д.Цэвээнравдангийн нэрэмжит наадам жил бүр болно”, “Монголчууд ийм л сайхан сэтгэлтэй”, “Монголын уран бүтээлчид биенналийн наадамд оролцоно” зэрэг материал нийлэгдсэн байна.
“Монголын үнэн” сониноос эрхэм уншигч та “Автобусаар үнэгүй зорчих иргэдийн эрх ашгийг хөндөж эхэллээ”, “Н.Баатархуяг: Бусдын утасны дугаарыг ашиглаж мессеж илгээх нь кибер гэмт хэрэг”, “Н.Тосонхүү: Хордсон ажилтнуудын бие сайжирсан”, “Улаанхус сумын цэцэрлэгийг хаажээ”, “Х.Бадамгэрэл: Загвар гэхээсээ илүү гоо зүйн мэдлэгтэй болох нь чухал”, “Э.Золзаяа: Бидэнд охиноо аврахын тулд 150 мянган ам.доллар хэрэгтэй” гэх ярилцлагыг унших боломжтой.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.