Шууд Chart

Уул уурхай, барилгын салбарынхан авлигад өртөх магадлал өндөр

2014-10-31 15:00:14

АНУ-ын Азийн сан болон Сант марал сангаас “Монгол Улсад засаглал, ил тод байдлыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд хийсэн бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа. Тус судалгаагаар төрийн байгууллага, уул уурхай, барилгын салбарынхан авлигад өртөх өндөр магадлалтай байдаг гэх дүн гарчээ. 2012 оноос эхлэж хийгдсэн тус судалгаанд нийслэлийн 330 компани хамрагдсан бөгөөд зөвхөн гүйцэтгэх захирал болон удирдах албан тушаалтнуудаас асуулга авсан байна.

Эдгээр байгууллагуудын авлигыг бууруулахын тулд Иргэний нийгмийн байгууллага болоод төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах ёстой гэнэ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Уул уурхай, барилгын салбарынхан авлигад өртөх магадлал өндөр  
Үзсэн: 1453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-11-01 21:05
Монголын өнөөгийн байдлаар ард түмэн та нөхдийн гаргасан энэ мэдээллээс өмнө барилгын салбарынхан газрын, цахилгаан дулаан,цэвэр бохир усны зөвшөөрөл авахын тулд дараа нь барилгаа хүлээлгэн өгөхийн авилгад салахааргүй, уул уурхайнхан ашиглалтын лиценз авах, тухайн орон нутгийн захиргаа, малчид ард түмний хэл амыг сааруулахын тулд, ашиглаж дууссаны дараа нөхөн сэргээлт хийсэн нэр хүлээхийн тулд барилгынхнаас дутахааргүй авилгад өртсөөр байдаг гэсэн үнэлэлт өгчихсөн байгааг мэддэггүй юмуу? Эсвэл судалгаа хийж, үнэлэлт гаргасан гэж ажил хийсэн царай харуулахын тулд мэдэн будилж байна уу...

Бидэнтэй нэгдээрэй