![](/uploads/201308/news/thumb/13a63da702ed8459473db65b1088f2a1_x3.jpg)
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар энэ онд 447 ажлын сонгон шалгаруулалт хийхээс 65 хувийг нь амжилттай гүйцэтгэж, захиалагчид гэрээ хийх зөвлөмж хүргүүлжээ. Үнэлгээний хорооны шийдвэрээр сонгон шалгаруулалтыг хийхдээ төсвөөс 3,3 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна. Харин нэр бүхий байгууллагаас зургийн даалгаваргүй, зураг төсөвгүй, газрын зөвшөөрөлгүй гэсэн шалтгаанаар саатаж байгаа 122 ажлыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд танилцуулж, шийдвэр гаргахыг хүслээ. Үүний дүнд нийслэлийн Удирдлагууд, дүүргийн засаг дарга нар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлагуудыг оролцуулсан өргөтгөсөн зөвлөгөөнийг 8 сарын 6-ны өдөр хийхээр шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.
Хөрөнгө оруулалтын явцын талаарх өргөтгөсөн зөвлөгөөн болно | ||
Үзсэн: 1163 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.