Монгол орны ихэнх нутгийг хамарсан зуд болж, байгалийн гамшиг нүүрлэсэн энэ үед ард иргэд, төрийн байгууллага, аж ахуйн нэгжид хандаж малчдад туслах хөдөлгөөн өрнүүлэх тухай уриалгыг Үндэсний тээвэрлэгч МИАТ ХК-ийн хамт олон дэмжиж нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ.
“Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусла” хэмээх үгийн үнэ цэнэ жинхэнэ утгаараа мэдрэгдсэн энэ өдрүүдэд уг уриалгыг нийтээрээ дэмжихийг тус компанийнхан уриалж байгаа юм.
Хамт олныхоо сэтгэлийн илэрхийлэл болсон хандивыг МИАТ компани банкны данс руу шилжүүлсэн байна. Тус компанийнхан өмнө нь ч хүнд бэрх нөхцөлтэй нүүр тулгарсан малчид болон байгууллага, хамт олонд энэ мэтээр тусалж иржээ.
МИАТ-ийнхэн нэг өдрийн цалингаа малчдад хандивлав | ||
Үзсэн: 1361 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.