Вагах хэмээх Пакистан, Энэтхэгийн хилийн шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо нэгэн амиа золиослогч бөмбөг дэлбэлсний уршгаар 50 гаруй хүн амь үрэгдэж, 100 орчим хүн шархадсан байна. Пакистаны Талибууд энэхүү халдлагыг үйлдсэн гэж BBC-д мэдээлсэн ч өөр нэг зэвсэгт бүлэглэл болох Жундулла мөн л халдлагын ард байсан хэмээн мэдэгджээ.
Пакистаны хилийн албаныхны мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас шархадсан хүмүүсийн 15-ынх нь биеийн байдал хүнд байгаа юм байна. Вагах шалган нэвтрүүлэх цэгт болдог туг буулгах ёслолыг үзэхээр өдөр бүр маш олон хүн цугладаг тул зэвсэгт бүлэглэлүүдийн бай болсон газруудын нэг гэж үзэж байгаа юм. Пунжаб мужийн цагдаагийн газрын даргын Reuters-д мэдээлснээр бол туг буулгах ёслолын дараа амиа золиослогч ресторан руу ойртож, бөмбөг дэлбэлжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди үүнийг террорист халдлага байсан гэж мэдэгдсэн байна. Энэтхэгийн тал өмнө нь Пакистаныг бүс нутаг дахь жихадистуудыг дэмжиж байна хэмээн буруутгасан тохиолдлууд цөөнгүй гарч байсан юм.
РАЛЬДИЙ.А / shuum.mn/
Энэтхэг, Пакистаны хил дээр дэлбэрэлт болов | ||
Үзсэн: 1844 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.