Шууд Chart

Айсуй утаа ба загварлаг хамгаалалт

2014-11-03 11:51:19

Байгаль орчны асуудал тансаг зэрэглэлийн загвар зохион бүтээгчдэд төдийлөн санаа сэдэл өгдөггүй байж болох юм. Харин өнгөрсөн долоо хоногт Бээжин хотноо агаарын бохирдлын хэмжээ нэмэгдсэн өдөр "China Fashion Week" шоуны үеэр загвар өмсөгчид масктай тайзнаа гарчээ. "QIAODAN Yin Peng Sports Wear" хэмээх коллекцид утааны масктай загварууд цөөнгүй багтсан байна.

БНХАУ-ын удирдлагууд АПЕК-ийн уулзалтаас өмнө бохирдлыг бууруулахаар хатуу арга хэмжээ авч байгаа юм. Тухайлбал,  Бээжин хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд замын хөдөлгөөнд оролцдог автомашины тоог хязгаарлахын зэрэгцээ зарим үйлдвэрүүдийг хаах арга хэмжээ авчээ. Үүнтэй ижил арга хэмжээг 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын үеэр мөн хэрэгжүүлж байсан аж.
 
Хятадын тансаг зэрэглэлийн загварын зах зээлд хурдацтай өсөлт гарч байгаа энэ үед загварын хорхойтнуудын дунд орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хувцас эрэлт ихтэй байгааг компаниуд онцлож байна. Аравдугаар сард болсон Парисын загварын долоо хоногийн үеэр Хятадын загвар зохион бүтээгч Маша Ма моделиуддаа Swarovski-ийн болор шигтгээтэй маск зүүлгэн тайзнаа гаргажээ. Харин Их Британид байгуулагдсан "Vogmask", "Respro" компаниуд Хятад, Сингапурт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн шалтгаанаа "Хот суурин газруудад бохирдлоос хамгаалах эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна" хэмээн тайлбарласан байна. Ямартай ч зарим хүний хувьд загвар цэвэр агаарыг авчрах нь ээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Айсуй утаа ба загварлаг хамгаалалт  
Үзсэн: 3580 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-11-03 19:23
99.9% utaa, agaariin bohirdol, harshlaas hamgaalah mask zarna. utas 99252253

Бидэнтэй нэгдээрэй