Шууд Chart

Би хүүхдээ орхиж байхдаа хүн аваад өсгөчих байх гэж бодсон...

2014-11-03 10:13:07

Залуу ээж эх нялхаст эрүүл саруул амаржаад хүүгээ Их нарангийн орчим тавьж хэн нэгэн хүн аваад өсгөх байх гэж би бодсон чинь осгоод үхчихлээ гээд уйлаад зогсож байх нь харамсалтай. Бас нэгэн ээж төрөөд 24 цаг болоогүй хүүгээ орцны үүдэнд орхиод зугтааж нярай мөн л осгоод үхчихсэн байх жишээтэй. 2013 оны намар бас л ийм хэрэг гарч хүүхдээ орхиод явсан ээж гурван жилийн хорих ял аваад одоо ялаа эдлэж байна. Хүүхдээ төрүүлчихээд би ээж болмооргүй байна гэж хэлээд зогсох залуухан ээжүүд энэ хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 117.2-оор шийтгэгдэн хариуцлага хүлээдэг. Амьд хүн аргатай юм хойно зохих шийтгэлээ эдлээд гараад ирэх орчлон дээр хүү нь болж ирсэн хөөрхөн үрээ хөсөр хаяж хөлдөж осготол нь хаячихдаг ээжүүд энэ дэлхий дээр хэр олон байдаг юм бол доо.

Хэвлий дахь хүүгийн яриа...

Хайрт ээж минь. Би таныхаа уйтгар гуниг, баяр хөөрийг тань хуваалцаж, дуртай зүйлд тань хүртэл хамтдаа дасаж, айж жигшдэг бүхнээс тань адилхан сонсдог. Ээжээ Заримдаа амьдралаас залхаж, урамгүй болоод уйлахад чинь хүү нь дагаад уйлдаг. Та ямар нэг юмнаас айж цочиход миний зүрх улам илүү хурдан цохилдог. Хэрэв намайг илж, энхрийлэхгүй удвал би ууртайгаар өшиглөж намайг анхаарахыг сануулдаг. Надад бүүвэйн дуу дуулж, уянгалаг намуухан ая сонсгоход чинь хүү нь уярдаг. Та итгэхүү. Би бас зүүдлэдэг. Таныгаа хүү нь сонсдог.Таныхаа дуу хоолойг би бусдаас илүү ялгаж сонсож чаддаг. Учир нь таны минь дуунаас илүү сайхан дуу хорвоо дээр байдаггүй гэж ярьдаг гээд энэ бяцхан ертөнц ямар гайхамшигтай болохыг эх хүн бүр мэдэрдэг. Харин ийм харамсалтай хэргүүдийг үйлдэж байгаа ээжүүд ийм гэгээн сайхныг сонсоогүй гэж үү?

Шалтгаан нь энгийн...
Ээжүүд найзаасаа аав, ээжээсээ айсан, ичсэн, тэжээж чадахгүй болохоор гээд хүн итгэмээргүй энгийн шалтгаануудыг ярьж байдаг. Хүүгээ бурханд буцааж өгөөд, өөрөө шоронд явж байхын оронд эх нялхасын яслид өгөх, ээж болж чадахгүй эхчүүдэд учирлах, эмчтэйгээ ярилцах, аль нэг төрийн бус байгууллагад хандах гээд маш олон аргууд байна. Манай Монголд эрүүл мэндийн салбар хоцрогдмол гээд шүүмжлэх хүмүүс олон ч ээж нь хүүгээ хөдөө хаяж, осгож хөлдөөхдөө тулаагүй л байна. Нийгмийн амьдралаас шалтгаалсан гэж шалтаглах хүмүүс олон ч ажилгүйдэл, ядуурлаас айж зугталгүй алаг үрээ тэврээд, хүүхдийнхээ төлөө хичээж тэмүүлж байгаа мянга мянган ээжүүдийн сэтгэлийг бид хаашаа хийх вэ? Танд ямар хариулт байна.

Б.Соронзон


Би хүүхдээ орхиж байхдаа хүн аваад өсгөчих байх гэж бодсон...  
Үзсэн: 4411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-11-03 20:40
Denduu uhaan muutai huuhen bnaa tiiiim nylh nylzrai amitnig har huitend ingej gadaa iiim nimgen daavuund hiiched yavdag eruul hun munuuu daanch deee
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-11-03 12:54
Дээр үед хүрдэнд тавиад хүүхдийг нь аван автал холоос уйлж зогсдог байсан бөгөөд аваагүй тохиолдолд өөрөө буцааж авдаг байсан ба авсан тохиолдолд араас нь даган ямар айлд өргөгдсөнийг нь хүртэл мэддэг байсан гэдэг дээ охин минь.Хүүхэд хүссэн гэр бүл зөндөө л байдаг гэсэн.Гэнэн байна даа хөөрхий.Битгий л ял өгөөсэй дөө.
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-11-03 12:28
ганц эмэгтэй хүнд буруу өгөөд яахав гэж нэг хүн,/бодвол хүүхэн /бичжээ. ийм юм хийж байгаа хүн эцгий нь мэдэх үү, хэзээ хэнээс олсноо ч мэдэхгүй яваа хэрэг. Хөдөөнөөс орж ирээд бааранд сууж хотын хүүхэн болдгуудын л 1 байна
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2014-11-03 12:27
Манайд баби бокс гэдэг хайрцаг ажлуулмаар байна. арга ядсан хүн нь хүүхдээ орхидог ийм үйлчигээ Латвид байдаг оросод хэрэгжүүлж эхэлсэн байна. олон сайхан хүний үрийг аварах гарц энэ л байна.
202.21.120.xxx [202.21.120.xxx] 2014-11-03 11:52
dulaan gazxar orhij boldoggui l yum baih daa yadaj ailiin uudend
182.160.33.xxx [182.160.33.xxx] 2014-11-03 11:36
ганц эмэгтэй хүнд буруу өгөөд яахав дээ хүүхдийн эцэг гэдэг хүн нь бас байдаг юм байгаа биз дээ.
76.126.17.xxx [76.126.17.xxx] 2014-11-03 10:59
Shitgej uzen ydhaasaa umun jiremsen bolhoos yaj sergiile ve, bolloo gehed chi husej bn uu geh meteer todorhoilj asuudliig zuv zamaar erthen shiideh heregtei shde.
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-11-03 10:47
gichiinvvd shaalguulah durtai. neg bol sawaa awhuulbal taarna. belgiin dontoi nowshnuud. iim em shulmuud baigaad ch yadag ym shorond horino tern henii mungu we ulsiin tuswiin mungu
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-11-03 10:45
Turuh gazraa huuhdeesee tatgalzlaa gej heleed avahgui baij boldoggui yumuu? Tegvel neg ch gsn huuhed amid uldeneshyei
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2014-11-03 10:42
teneg mal yum da
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-11-03 10:40
MAL2
199.40.204.xxx [199.40.204.xxx] 2014-11-03 10:27
deerees tenger harj bgaa bhaa.iim humuusd ahij hzee ch ur huuhed zayagaasai. zarim ni ur uhhuhedguin zovlong denduu iheer amsaj bhad zarim ni hog hayaj bgaam shig hayahiin.iim hariutslagagui bj bolohguishde emegtei hun bj

Бидэнтэй нэгдээрэй