Хөгжмийн зохиолч Б.Магсаржавд туслах хандивын аянг Увс аймгийн Тэс сумын оюутны зөвлөлөөс зохион байгуулж байна. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр МҮОНТ-ийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд өгсөн юм.
“Олны дунд ам дамжин дуулагддаг “Зүүдэн бороо”, “Зүрхний уяа”, “Сүүн далай ээж”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” зэрэг дууны хөг эгшгийг тааруулсан Бадарчийн Магсаржав хэмээх эрхэм одоогоор орох оронгүй гундуухан амьдарч байна” гэж оюутны зөвлөлийн залуус ярьж байв. Тиймээс тэд энэхүү хандивын аяныг өрнүүлж, өөрийн гэсэн орон байртай болгох гэж байгаа ажээ. Уншигч та энэхүү сайн дурын тусламжийн аянд оролцож, сэтгэлийн өргөлөө өргөхийг хүсвэл Хаан банк 5007932350 дансанд хандаж, 95886433, 94510414 утсаар холбогдож болох аж.
Увсын залуус хөгжмийн зохиолч Б.Магсаржавд туслах аян эхлүүлжээ | ||
Үзсэн: 1479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.