Шууд Chart

Булчин сулрал өвчнөөр эмчлүүлж буй Ө.Алигэрмаад туслах аян өрнөж байна

2014-11-03 14:27:10

Ө.Алигэрмаа гэх дөрвөн настай бяцхан охин одоо АНУ-ын Мечиган мужид эмчилгээ хийлгэж байгаа юм. Тэрбээр "Artrogryposis" буюу  шөрмөс таталт, булчин сулрал хэмээх төрөлхийн эмгэгтэй. Энэ төрлийн хагалгааг Монголд хийдэггүй учир АНУ-ын CCM /Children's Circle Mission/ эрүүл мэндийн тусламжийн байгууллагад хандаж охиныг өнгөрсөн долоодугаар сард эмчилгээнд явуулжээ. Ө.Алигэрмаагийн эмчилгээний зардалд 150 мянган ам.доллар шаардлагатай бөгөөд түүний ээж С.Золзаяа наполеон торт захиалгаар хийж мөнгө олж байгаа ажээ. Өнгөрөгч амралтын өдөр охинд туслах аян “The full cup Coffee house”-т болж өндөрлөлөө. Тус үйл ажиллагааг Фейсбүүкийн “Mommy Central” группын админ зохион байгуулсан бөгөөд  “Mommy Central”, “Sweet kitchen”, “Buteelch busguichuudiin group”-ын гишүүд өөрсдийн хийсэн амттанаа худалдаалж, олсон орлогоо эмчилгээний зардалд хандивлажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Булчин сулрал өвчнөөр эмчлүүлж буй Ө.Алигэрмаад туслах аян өрнөж байна  
Үзсэн: 3745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-29 14:23
Улаан хоолойн булчингийн хатингаршилтай ээж маань одоогоор ярих чадвараа бага багааар алдаж байна энэ тухай энэ эмнэлэгтэй холбогдмоор байна

Бидэнтэй нэгдээрэй