
БНХАУ-ын хоёр иргэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итали зоогийн газрын “Хаан” банкны “Пос терминал” картын машиныг ашиглан хуурамч гүйлгээ хийж, 40 сая төгрөгийг өөрсдийн харилцах дансанд шилжүүлэн авсан хэрэг гарсан билээ. Тэднийг урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа бөгөөд одоогийн байдлаар 36 карт хураагаад байгаа аж. Он гарсаар гадаад иргэд цахим карт ашиглан бусдыг хуурч мэхэлсэн хэрэг зургаа бүртгэгдсэнийг албаныхан хэлж буй юм.
АТМ "хулхидсан" хятадуудаас 36 карт хураажээ | ||
Үзсэн: 1186 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.