Шууд Chart

Торгуулиа төлөөгүй жолоочид хариуцлага тооцно

2014-11-03 15:57:04

Өнгөрөгч нэгдүгээр сарын 1-нээс бэлэн бусаар торгууль тогтоож, мэдэгдэх хуудас тарааж эхэлсэн. Энэ хугацаанд 580 мянга гаруй зөрчилд, 5 тэрбум 800 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Үүнээс өнөөдрийн байдлаар торгуулийн эргэн төлөлт 60 хувьтай буюу 3.4 тэрбум төгрөгийн эргэн төлөлттэй байгаа аж. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн захирал Т.Болдбаатар “Авто тээврийн үндэсний төвд өдөрт дунджаар 500 орчим жолооч торгуулиа төлж байгаа бөгөөд зургаан сая орчим төгрөгийн торгууль барагдуулж байна. Бид жолооч нарт цаг тухайдаа техникийн хяналтын үзлэгт тээврийн хэрэгслээ оруулахыг болон торгуулиа 14 хоногийн хугацаанд нь төлж байхыг мэдээлж байна. Тиймээс торгуулиа төлөхгүй байгаа жолоочийн тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэг, оношлогоонд оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Үзлэгт ороогүй машин хөдөлгөөнд оролцох боломжгүй юм” гэлээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Торгуулиа төлөөгүй жолоочид хариуцлага тооцно  
Үзсэн: 1972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй