Шууд Chart

Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ эхэллээ

2014-11-03 16:07:56

Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн V тэмцээн Тайванийн Тайпей хотноо өнөөдөр эхэллээ. 

Манай улсаас эх орноо төлөөлөн оролцож буй шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Цэлмэг, Б.Дархантөгс, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, О.Очирбат, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат, Б.Тамжид, Б.Билэгт, А.Бямбадорж нар багтаж байна. Тэмцээнд оролцогчид насны хувьд 1990-1996 онд төрсөн 17-25 насны залуу тамирчид байгаа юм. Мөн Олон улсын сагсан бөмбөгийн холбооны шүүгчээр Б.Ганзориг, МҮСБХ-г төлөөлж С.Тулга, Н.Батсуурь нар, багийн ахлагчаар Монгол Улсын Гавьяат багш Д.Гоошоохүү, багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Отгондарь, дасгалжуулагчаар Г.Өсөхбаяр нар ажиллаж байна.

Тус тэмцээнд БНХАУ, БНСУ, Хонгконг, Малайз, Филиппин, Монгол зэрэг 10 орчим орны баг тамирчид өрсөлдөж байгаа. Манай оюутны шигшээ баг хэсэгтээ БНХАУ, Тайвань, Макаотой таарчээ. Тэд эхний тоглолтоо өнөөдөр БНХАУ-ын шигшээ багтай хийж байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ эхэллээ   
Үзсэн: 1671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй