Шууд Chart

Ө.Энхтүвшин намын даргаасаа огцрох уу?

2013-08-05 16:42:21

Ардын намын Бага хурал эхэлж, хурал даргалагчаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Бага хурлын гишүүн Н.Амарзаяа нарыг сонгосон байна. Тус хуралд   УИХ-ын гишүүн Сү.Батболд, Бага хурлын гишүүн С.Баяр нар хүрэлцэн ирсэн юм.

Тус хурал Ардын намын дарга Ө.Энхтүвшин улс төрийн илтгэл тавьснаар эхэлсэн бөгөөд  тэрээр ямар ч хариуцлагыг хүлээхэд бэлэн гэдгээ энэ үеэрээ мэдэгдлээ.
 
Энхтүвшин Удирдах зөвлөлийнхөө хуралдааны үеэр намынхаа даргаас огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч Удирдах зөвлөлийн гишүүд үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй байна. Одоогийн байдлаар “Шинэчилье” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат илтгэл тавьж байна.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ө.Энхтүвшин намын даргаасаа огцрох уу?   
Үзсэн: 1102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй