Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Улаанбаатар-Чойр чиглэлийн нийтийн тээврийн үнэ хямдарчээ

2014-11-04 10:02:34
Error loading player: No playable sources found

Өнгөрөгч аравдугаар сарын 1-нээс Улаанбаатар-Чойр чиглэлийн хот хоорондын нийтийн тээврийн үнийг хямдруулжээ. Энэ талаар Баянзүрх авто вокзалын мэргэжилтнээс тодруулахад “Энэ сарын 7-нд “Өвөлд бид бэлэн” өдөрлөг зохион байгууллахаар ажиллаж байна. Бид энэ ажлын хүрээнд Чойр чиглэлийн нийтийн тээврийнхээ үнийг хямдруулсан. Өмнө нь иргэд 9000 төгрөгөөр зорчдог байсан бол одоо 6500 төгрөгөөр зорчих боломжтой болсон. Зарим мэдээллийн хэрэгслээр Бор-Өндөрийн чиглэлд явах нийтийн тээврийн үнийг мөн хямдарсан гээд байгаа. Энэ бол худлаа мэдээлэл. Зөвхөн Чойрын нийтийн тээвэр л хямдарсан. Бор-Өндөрийн тухайд 15 мянган төгрөгийн тасалбартай хэвээр байгаа” гэлээ.

Түүнээс цаашид өөр аймгуудын нийтийн тээврийн тасалбарын үнэ ханш хямдрах талаар тодруулахад “үгүй” гэх хариулт өгсөн юм.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Улаанбаатар-Чойр чиглэлийн нийтийн тээврийн үнэ хямдарчээ  
Үзсэн: 2135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй