Шууд Chart

Хавдар үүсгэгчээр архи, тамхийг нэрлэв

2014-11-04 11:02:46

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд уушгины өвчлөл хэр байгааг тандах зорилгоор өнгөрсөн онд Дэлхийн эрүүл  мэндийн байгууллагаас судалгаа явуулжээ. Ингэхэд 100 мянган эрэгтэй хүний 41.8, эмэгтэйчүүдийн 7.9 хувь нь уушгины хавдраар өвчилсөн байж. Ийм өндөр үзүүлэлт гарахад нөлөөлсөн хүчин зүйл нь архи, тамхи, амьдралын буруу хэвшил гэж үзжээ. Тухайлбал, өнгөрсөн оны судалгаагаар манай орны нийт хүн амын 34.8 нь илүүдэл жинтэй, 19.7 нь хэт тарган, 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн дүн гарчээ. Иймээс тус байгууллагаас хавдар үүсэх хамгийн наад захын хүчин зүйлээр архи, тамхийг нэрлэсэн байна.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хавдар үүсгэгчээр архи, тамхийг нэрлэв  
Үзсэн: 1857 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.180.216.xxx [202.180.216.xxx] 2014-11-04 12:21
Хоол амтлагчууд 1-рт орно. 2-рт орчны агаарын байнгын бохирдол. 3-рт аливааг тун хэтрүүлэн хэрэглэх /Архи, эм, амттан, хөдөлгөөний дутагдал, секст донтох г.м/

Бидэнтэй нэгдээрэй