Шууд Chart

"Хэлж амжаагүй үгс" тоглолт болно

2014-11-04 11:24:26

Нэгэн үе залуусын зүрх сэтгэлийг "Эцсийн удаа", "Сурагч нас", " Хүлээлт", "Тэр л охинд", “Усан хулгана”  гэх мэт  олон сайхан уран бүтээлээрээ байлдан дагуулаад байсан "MC Collection" хамтлагийнхан "Хэлж амжаагүй үгс" нэртэй тоглолтоо энэ сарын 8-нд зохион байгуулахаар болжээ.

Тус хамтлаг анх  гурван хүний бүрэлдэхүүнтэй 2008 онд байгуулагджээ. Тэдний хамгийн анх олонд хүрсэн дуу бол “Эцсийн удаа” юм. Тэд 2009 онд анхны “Хэлж амжаагүй үгс” нэртэй цомгоо гаргасан нь сонсогчдын  анхаарлыг нэлээд татсан билээ.
 
Улмаар 2010 онд дахин “Чамд хэлье” хэмээх хоёр дахь цомгоо өргөн барьсан бол, одоо тэд цоо шинэ гурав дахь “Би чамд хайртай” цомгоо гаргах гээд тун завгүй ажиллаж байгаа гэнэ.  Мөн энэ жил тус хамтлаг өөрсдийн  бие даасан зургаа дахь жилийн тоглолтоо  тавих гээд  нэлээд шаргуу ажиллаж байгаа ажээ.
Тэдний анхны тоглолт содон зүйлсээр их байх бөгөөд  тухайлбал, 100 хувь амьд хөгжмийн хамтлагтай хамтарч тоглох  гэнэ.
Ингээд та бүхэндээ "MC Collection" хамтлагийн цоо шинэхэн хоёр клипийг хүргэе.
 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Хэлж амжаагүй үгс" тоглолт болно  
Үзсэн: 1644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй