Шууд Chart

Хулгайч танд ойрхон байна

2014-11-04 11:23:59

"ЭМЧ", "ОФИССИЙН АЖИЛТАН" "НААДАМЧИН" ХУЛГАЙЧ НАР БАЙНА

Эмнэлэг, эмнэлэгийн байгууллага сургуулиудаар цагаан халад өмсөөд, нүдний шил зүүгээд хулгай хийнэ. Албан байгууллагуудаар ажил бүтээх гэж яваа "оффисийн ажилтан хулгайч" нарын бүлэглэлийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар илрүүлжээ.

Ингээд бодохоор сургуулиудаар "эрдэмтэн багш " дүртэй хулгайч нар, уул уурхайн байгууллагуудаар "уурхайчин" төрхтэй хулгайч, худалдааны байгууллагуудаар худалдагч төрхтэй хулгайч, банк санхүүгийн байгууллагуудаар "банкир" төрхтэй хулгайч нарын бүлэг байхыг үгүйсгэхгүй болоод байна. Харуул хамгаалалт, камержуулалатаа сайжруулж зөвхөн жижүүртээ найдах биш та өөрийнхөө сонор сэрэмжинд найдахгүй бол даанч дээ гэмээр хулгайн хэргүүд шил шилээ даран гарах боллоо. Дархан, Эрдэнэт, Дорнод аймгуудаар цалин буухаар бүлгээрээ очдог гэнэ. Томоохон даншиг наадмууд, тэмдэглэлт ойн баяруудаар "наадамчин" хулгайч нар олз омог ихтэй гэнэ. Ингээд бичээд байвал зохиолд ч гардаггүй үйл явдлууд их гарч байна.

ТОО БАРИМТ

Эрүүгийн тасгийн халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа төлөөлөгч нар 2014 оны эхний 9-н сарын байдлаар 432,413 сая төгрөгийн хохиролтой, 370 холбогдогчтой 450 эрүүгийн хэрэг, 13.448.500 төгрөгний хохиролтой 112 холбогдогчтой 112 захиргааны зөрчлийг тус тус илрүүлж харьяа дүүргүүдийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. "Асап" сангаар эрэн сурвалжилагдаж байсан 38 оргодол этгээдийг барьж дүүргүүдийн цагдаагийн хэлтэстхүлээлгэн өгч, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 23 этгээдийг шинээр сэжигтний бүртгэл судалгаанд авч ажилласан байна.

Одоогийн байдлаар 630 гаруй сэжигтэн этгээдүүдийг зурагжуулж, бүртгэл судалгаанд авч, 90 гаруй сэжигтэн этгээдүүдийн гарын дардсыг папилон санд оруулж, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэглэлийн судалгааг энэ онд шинэчлэн гаргахад нийслэл хотод 2-3 хүний оролцоотой, 35 бүлэг халаасны гэмт хэрэг үйлдэж байгаа нь судалгаагаар тогтоогдож байна.

ТА ИТГЭЖ БАЙНА УУ?

Ийм цөөхөн хүн амтай нийслэлд энэ их хулгайч байна гэхээр итгэмээргүй санагдаж байна уу. Тэд хэрхэн хулгайч болдог гээч... Анх эхэлж халаасны хулгай хийж орон байрны хулгай, дээрэм, булаалт, автомашины хулгайлах гэмт хэрэг үйлддэг юм байна.

Нөгөө талаар халаасны хулгайн гэмт хэргийн гомдол, мэдээллийн шийдвэрлэлтээс хохирлын хэмжээ бага гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзаж шийдвэрлэж багйаа нь гэмт этгээдүүдэд ял завшин дахин гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болоод байгаа тухай албаны хүмүүс дүгнэжээ. Энэ тухай ярихын тулд эцэг эхийн хүмүүжил, мэргэжил боловсрол, хувь хүний ухамсар гээд олон хүчин зүйлээс хамааралтай учраас танд ямар бодол байгаа талаар асуугаад бичвэрээ төгсгөе.

Б.Соронзон


Хулгайч танд ойрхон байна  
Үзсэн: 2432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-11-04 13:49
hohirol baga bol huruug ni , hohirol ih bol gariig ni, bur ih bol tolgoig ni tasd

Бидэнтэй нэгдээрэй