Хятадын жүжигчин Лю Сяоцин өдгөө 59 настай хэдий ч түүхэн сэдэвтэй олон ангит кинонд 16 настай охины дүрийг бүтээжээ.
Тэрээр Хятад улсдаа алдартай жүжигчин бөгөөд энэхүү кинонд өөрөөсөө 21 насаар дүү жүжигчин эртэй хамт тоглосон байна.
Лю Сяоцин нь өмнө нь Хятадын түүхэн хатны 16-аас 82 нас хүртэлх амьдралыг харуулсан “Ву хатан” кинонд 1995 онд тоглож байжээ. Тус киноны найруулагч түүнийг Хятадын шилдэг жүжигчдийн нэг гэж магтаад зогсохгүй “Залуу нас чадварлаг жүжиглэлтийг орлохгүй. Сайн жүжиглэлттэй байхад нас хамаагүй” гэжээ.
59 настай жүжигчин 16 настай охины дүрийг бүтээлээ | ||
Үзсэн: 1687 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.