Шууд Chart

Халдлага болсон ч ёслолоо үйлдэв

2014-11-04 12:49:06

Энэтхэг болон Пакистаны тал Вагах хэмээх хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр цэргийн ёслолоо уламжлалын дагуу хийсэн байна. Үүнээс нэг өдрийн өмнө тус газрын ойролцоо амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж олон арван хүний аминд хүрчээ. 

Өдөр тутам үйлддэг цэргийн ёслолыг түр зогсоохоор төлөвлөөд байсан ч Пакистаны цэрэг армийн удирдлагууд ард түмнээ терроризмын эсрэг нэгдэхийг хүсч байна гэж мэдэгдсэн талаар BBC мэдээллээ. Ёслолыг үзэхээр пакистанчууд хүрэлцэн ирсэн хэдий ч Энэтхэгийн иргэд ирээгүй аж.
 
Шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо нэгэн амиа золиослогч бөмбөг дэлбэлсний уршгаар 55 гаруй хүн амь үрэгдэж, 100 орчим хүн шархадсан юм. Пакистаны Талибууд энэхүү халдлагыг үйлдсэн гэж BBC-д мэдээлсэн ч өөр нэг зэвсэгт бүлэглэл болох Жундулла мөн л халдлагын ард байсан хэмээн мэдэгдсэн байна.
Хил дээр нар жаргах үед болдог туг буулгах ёслолыг цуцласан бол энэ нь Энэтхэг, Пакистан улсууд 1971 онд дайтсанаас хойших анхны тохиолдол болох байжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Халдлага болсон ч ёслолоо үйлдэв  
Үзсэн: 1691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй