Есдүгээр сарын 11-ний террорист халдлагын үеэр ихэр цамхаг нурснаас хойш 13 жил гаруйн дараа Нью-Йоркийн худалдааны төв бизнесийнхэнд дахин үүд хаалгаа нээлээ. Хэвлэлийн томоохон компани болох "Conde Nast"-ийн ажилтнууд тус 104 давхар барилга дахь шинэ ажлын байр руугаа нүүж эхэлсэн бол "Kids Creative", "GSA" компаниуд ч талбай түрээслэхээр болжээ.
Дэлхийн Худалдааны Төвийг дахин барьж байгуулахад $3.8 тэрбумын хөрөнгө зарцуулснаас гадна найман жилийн хугацаа шаардагджээ. Одоо тус цамхаг нь 541 метр өндөр буюу АНУ дахь хамгийн өндөр барилгад тооцогдож байна. Барилгын дээд хэсэг дэх ажиглалтын цэгийг яваандаа олон нийтэд зориулан нээхээр төлөвлөөд байгаа аж. Ихэр цамхагийн оршиж байсан 16 акр талбайн төв хэсэгт Дэлхийн Худалдааны Төвийн шинэ барилгыг босгосон юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Дэлхийн Худалдааны төв бизнесийнхэнд үүдээ нээлээ | ||
Үзсэн: 1931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.