Монголын өнөөгийн нийгмийн амьдралын үнэн бодит өнгийг харуулах дэлгэцийн нэгэн шинэ бүтээл удахгүй мэндлэх гэж байна.
Энэ бол “LVA” энтертайнментын дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Мухар гудамж” адал явдалт, драмын уран сайхны кино юм. Тус бүтээл хөндөх сэдэв, хамрах хүрээгээрээ өргөн далайцтай дуугарч байгаа бөгөөд хүн хүний харилцаа, эрх мэдэлтнүүдийн бодлого, шийдвэр, өнгө мөнгөний олон хүчин зүйлсээс үүдэж нийгмийн салбар бүрт саад бэрхшээл, асуудал тулгарч эцэст нь мухардалд ордгийг харуулах гэнэ.
Киноны гол дүрд, жүжигчин Д.Лхагва, Ц.Цэрэнболд, МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Ж.Равдан, Ж.Дарамсүрэн нарын тайз, дэлгэцийн шилдгүүд тогложээ.
Харин киноны ганц эмэгтэй жүжигчин болох дуучин, жүжигчин Дулма Сунрапова ОХУ-ын Буриад улсаас уригдан тоглосон байна.
Тэрбээр хоёр дахь цомгоо хэвлэлтэд явуулахаар ажиллаж байгаа юм байна.
“Мухар гудамж” кино тун удахгүй | ||
Үзсэн: 1856 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.