Лос- Анжелесийн Монгол Номын Сангийн нэрэмжит “Утгын чимэг Лос Анжелес-2010” уран уншлагын уралдаан 2010 оны 1 дүгээр сарын 31-нд болно. Уран уншлагын уралдаанд өгүүллэгийн төрлөөр оролцох бидний бэлтгэсэн Монголын шилдэг өгүүллэгийн түүврээс өөрийн унших өгүүллэгээ сонгож 2010 оны 1 сарын 25-ны дотор, шүлэг, яруу найргийн төрлөөр оролцох хүмүүс шүлэг, найргийн бүтээлийнхээ нэрийг ирүүлж уралдаан эхлэхээс өмнө бүртгүүлнэ үү.
Уралдааны эхний хэсгийг шилдэг өгүүллэгүүдээ сонсох, дараагийн хэсгийг яруу найргийн цэнгүүн хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэж байна. Эх хэлнийхээ үгээр дүрслэхүйн яруу сайхныг таниулж, уралдаанд тэргүүлсэн хүмүүст Лос Анжелесийн Монгол Номын Сангийн нэрэмжит болон зохион байгуулагчдын шагнал гардуулна.
Мөн энэ үеэр Лос Анжелесийн Монгол номын сангийн номуудаас танилцуулах, Уран зохиол сонирхогчдын бүлгэмтэй болох талаар ярилцах, номын санг арвижуулах хандив цуглуулах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.lamgl.com сайтаас үзнэ үү. Уралдаан 1 дүгээр сарын 31-ны 12:00 цагт эхэлнэ.
Хаяг: Лос Анжелесийн Монгол сургууль
4271 W 3rd St., Los Angeles, CA 90020
Зохион байгуулагчид.
Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбоо
Лос Анжелесийн Монгол Номын Сан
Лос Анжелесийн Монгол Сургууль
Харилцах утас. 213 568 7142, 323 316 7100, 310 938 8295, 323 836 4546
“Утгын чимэг Лос Анжелес-2010” уралдаанд урьж байна. | ||
Үзсэн: 1529 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.