Залуу уран бүтээлчдийг төрүүлэх зорилготой тэмцээн уралдаан олон болдог ч хүсэл мөрөөдөл өвөрлөсөн олон залуусаас урлагийн тогоонд бүл нэмж уран бүтээлч болж чаддаг нь ховор юм.
“Оддын эрэлд” тэмцээнээс гараагаа эхэлж, “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ”, “Universe Best songs” наадмуудад оролцож өөрийн хоолойн чадал, өвөрмөц стилээрээ ялгарч, таниулж чадсан нь дуучин Л.Насанбуян билээ.
Тэрээр энэ сардаа багтаан Улаанбаатар чуулгын хамт олонтойгоо хамтран бие даасан анхны уран бүтээлийн тоглолтоо хийхээр бэлтгэлдээ оржээ.
Л.Насанбуян тоглолтын бэлтгэлдээ оржээ | ||
Үзсэн: 1559 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.