Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 320 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургууль өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн байна. Тус сум нь 7000 гаруй хүн амтай бөгөөд 1500 гаруй сурагч гурван ээлжээр хичээллэдэг байжээ.
Харин шинэ сургууль нээгдсэнээр сурагчид хоёр ээлжээр хичээллэхийн зэрэгцээ давтлага авах шинэ ангитай болсон байна. Сургуулийн барилгыг “ӨВМТХ” компани улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу 2 тэрбум 20 сая төгрөгөөр хоёр жилийн хугацаанд барьж гүйцэтгэн хүлээлгэн өгч байгаа аж.
Халуун, хүйтэн устай, орчин үеийн стандартаар баригдсан шинэ сургуультай болсондоо багш, сурагчид төдийгүй нутгийн иргэд баяртай байна.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын сурагчид шинэ сургуультай боллоо | ||
Үзсэн: 1172 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.