![](/uploads/201411/news/thumb/a6e289678b433ee69c2ca9e31b8f712a_x3.jpg)
Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн V тэмцээн Тайванийн Тайпей хотноо болж байна. Тус тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр манай сагсчид Тайванийн багтай тоглож 73:66 онооны харьцаагаар манай сагсчид өрсөлдөгчөө талбай дээр нь хожлоо. Зүүн Азийн 10 гаруй орон оролцож буй тус тэмцээнд манай оюутны шигшээ баг БНХАУ, Тайвань, Макаотой нэг хэсэгт багтсан. Манай сагсчид эхний тоглолтоо БНХАУ-ын багтай тоглож 52:66-аар ялагдсан юм. Манай баг одоогоор нэг хожил, нэг хожигдолтой ба дараагийн тоглолтоо Макаогийн багтай хийнэ.
Эх орноо төлөөлөн оролцож буй манай багийн бүрэлдэхүүнд О.Цэлмэг, Б.Дархантөгс, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, О.Очирбат, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат, Б.Тамжид, Б.Билэгт, А.Бямбадорж нар багтаж байна. Тэд 1990-1996 онд төрсөн 17-25 насны залуу тамирчид юм. Харин багийн ахлагчаар Монгол Улсын Гавьяат багш Д.Гоошоохүү, багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Отгондарь, дасгалжуулагчаар Г.Өсөхбаяр нар ажиллаж байна. Мөн Олон улсын сагсан бөмбөгийн холбооны шүүгчээр Б.Ганзориг, МҮСБХ-г төлөөлж С.Тулга, Н.Батсуурь нар ажиллаж байна.
Манай сагсчид Тайванийн багийг хожлоо | ||
Үзсэн: 1737 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.