Нийслэлийн Засаг даргын санаачилга, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр дэлхийн алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжиг ирэх арванхоёрдугаар сард ДБЭТ-ын тайзнаа тоглогдох юм.
Энэхүү бүжгэн жүжгийг “Бостон балет” компанийн гоцлооч, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг шинэчлэн эх орныхоо тайзнаа амилуулахаар болжээ. Германы зохиолч Е.Т.А. Хоффманы “Самар цөмөгч” буюу “Хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн энэ бүжгэн жүжгийн хөгжмийг П.И.Чайковский бичсэн бөгөөд 1892 оны арванхоёрдугаар сарын 6-нд ОХУ-ын Марийнский театрт анх үзэгчдийн хүртээл болсон түүхтэй.
Дэлхийн алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжиг тавигдана | ||
Үзсэн: 2136 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.