Шууд Chart

Монголын цахилгаан холбоо компанийн хамт олон “Үндэсний өгөх өдөр” хүмүүнлэгийн аянд нэгджээ

2014-11-05 10:09:29

Улсын асрамжийн газар нь 1924 онд байгуулагдсан бөгөөд 87 жилийн турш өндөр настнуудыг асарч, сувилах ажлыг гүйцэтгэж байна. Тус асрамжийн газар 120 гаруй ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас 55 гаруй ахмад байнгын асаргаа сувилгаанд байдаг аж.
Монголын цахилгаан холбоо компанийн хамт олон 14 хоногийн хугацаатай аян өрнүүлж 11 дүгээр сарын 1-нийг сайн үйлсийн аянд зориулахаар “Үндэсний өгөх өдөр” аянд нэгдэж “Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газар”-аар айлчлан, азай буурлууддаа сэтгэлийн дэм бэлэглэсэн байна. Тус хамт олон Батсүмбэрийн Ахмадын асрамж, хөгжлийн төвд очиж үр хүүхдээ санаж, бэтгэрсэн ахмадуудынхаа нэг өдрийг инээд баяслаар дүүргэж, дурсамжтай нэг өдрийг өнгөрүүлжээ. Ахмадуудад зориулан компанийн хамт олны зүгээс дулаан оймс, хувцас болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдээс бүрдсэн гарын бэлгээ өгч, Дашчойлин хийдийн лам нарыг урьж ном хуруулан, мэргэжлийн үсчдээр үс будаж засах иж бүрэн үйлчилгээг үзүүлэхээс гадна компанийн залуус урлагийн тоглолт бэлдэх зэргээр тэдэнд багахан ч болов баяр баясгалан бэлэглэлээ. Мөн шинэ кино болон дууны CD, ном сонин сэтгүүлээр номын санг нь баяжуулсан байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Монголын цахилгаан холбоо компанийн хамт олон “Үндэсний өгөх өдөр” хүмүүнлэгийн аянд нэгджээ   
Үзсэн: 1381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй