Шууд Chart

Зарим замуудын нээх ба хаах хугацаа хойшлогдлоо

2013-08-06 09:37:55

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Авто замын газрын захиалгаар хэрэгжүүлж буй дараахь авто замуудын хөдөлгөөн хаалттай байна. Үүнд:

Зүүн 4 замын уулзвараас зүүн тийш “Гялс” төв рүү эргэх уулзвараас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр хүртэлх 1 км авто замын урд талын урсгалд өнгө асфальт хучилт хийж нээсэн бөгөөд энэ хэсгийн хойд талын урсгалыг хаасан. 8 сарын 07-ны өглөө нээхээр төлөвлөсөн хэдий ч бороотой үед хучилт хийх боломжгүй учраас төлөвлөсөн хугацаа 2 хоногоор хойшлоод байна.
 
Түүнчлэн Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүрэх 640 метр авто замын хөдөлгөөнийг хаасан бөгөөд 8 сарын 12-ны өглөө нээсэн байхаар, Нарны замын баруун хэсгийн 600 метр замыг 8 сарын 07-ны өглөө нээхээр тус тус төлөвлөж байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зам нээх хугацаа 2 хоногоор хойшилсон байдалтай байна.
 
Зүүн 4 замын уулзвараас хойш Сансарын туннель хүртэлх замын хучилтыг хийж хөдөлгөөнийг бүрэн нээсэн. Туннелиэс хойш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх хэсгийг хаах хугацаа мөн бороо орж байгаагаас шалтгаалан хойшлоод байгаа юм. Дарь-Эхийн 1.2 км замд хучилт хийх ажил мөн хүлээгдэж байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Зарим замуудын нээх ба хаах хугацаа хойшлогдлоо  
Үзсэн: 1093 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй