Шууд Chart

Цас зуданд зутарсан малчиддаа тусалцгаая!

2010-01-16 21:30:30

Шинэ он гарсаар хүйтний эрч чангарч байгал дэлхий хатуурхан улс оронд маань цас зудны гамшиг хот хөдөөгүй нүүрлээд өвөлжилт хүндэрч байгаа билээ.
Бэй Аэриад барилгын засвар үйлчилгээний чиглэлээр ажилладаг Мөнхбат тэргүүтэй залуус эх орноо гэсэн эрхэм сэтгэлээр санаачлага гарган цас зуданд нэрвэгдсэн малчиддаа туслах хандивын аяныг Америкийн баруун эргээс эхлүүлж байна. Энэ ажлыг Кальфорн муж дахь Монгол шагайн товчооны хамт олон хамгийн түрүүнд дэмжиж бүх талаар туслахаа илэрхийлээд байгаа бөгөөд цаашид хувь хүмүүс, байгууллага, хамт олон өргөнөөр хамрагдах төлөвтэй байна.
Ингээд “Сан Франциско”, “Оакланд”, “Конкорд”, “Валнут Грийк”, “Аламеда”, “Албани” зэрэг дагуул хотуудад амьдран суугаа монгол иргэдээсээ зуданд нэрвэгдсэн малчидад туслах хандив цуглуулан нэгтгэхээр дараах зохион байгуулалтыг хийжээ.
Иймд дээрх хотноо суугаа монголчууд маань айл хөрш, ах дүү, анд нөхөд, хамаатан саднаараа нэгдэн нэмэр хандиваа цуглуулж дараах хүмүүст бүртгүүлэн тушаана уу? Хандивийн мэдээлэлийг өдөр тутам www.zamdaan.com болон http://bamca.us веб сайтууд дээр нийтлэх бөгөөд нийт хандивийг эцэслэн нэгтгээд Монголд хаана хэнд хэрхэн хүргэх талаар нээлттэй хэлэлцэн шийднэ.
Сан Франциско хот
Хэн хариуцах: Норов
Утас: (415) 370 0408
Оакланд, Аламеда, Албани хотууд
Хэн хариуцах: Мөнхбат
Утас: (415) 573 9475
Конкорд, Валнур Грийк хот
Хэн хариуцах: Баяраа
Утас: (925) 788 8791
  
Мөнгөн хандивийн хэмжээ хэд ч байж болох бөгөөд энэ үйл ажиллагаатай холбогдох санал хүсэлтээ дарах утсаар холбогдон өгөөрэй. Анхаарал хандуулсан танд баярлалаа!
Утас: (415) 573 9475 Мөнхбаттай ярих
имэйл: baaska_star@yahoo.com

 

Нийтэлсэн: Б.Багабанди

Цас зуданд зутарсан малчиддаа тусалцгаая!  
Үзсэн: 1671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй