Шууд Chart

Гиннесийн 60 жилийн ойн номд монгол морьтны амжилт багтлаа

2014-11-05 15:50:33

 

Энэ жил Гиннесийн амжилтын түүхт 60 жилийн ойд зориулан хэвлэгдсэн тусгай номонд монгол түмний үзүүлсэн сүрт морьтны их жагсаал, үндэсний хурдан морины уралдаан зэрэг нь дээд амжилт болж орсон байна.

 

Монголд “Адууны яам” байгуулсаны 750 жилийн ойг  тэмдэглэх, монголчуудын адууг эдлэх соёл, Монголын үндэсний хурдан морины уралдаан, морь унаач хүүхдийн авхаалж самбааг дэлхий нийтэд сурталчлан таниулах үүднээс  Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ноос 3000 монгол морийг нэгэн зэрэг гараанаас уралдуулж, 10 мянган морьтон монголчуудын их жагсаалыг зохион байгуулсан юм.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Гиннесийн 60 жилийн ойн номд монгол морьтны амжилт багтлаа  
Үзсэн: 1377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй