Шууд Chart

Гишүүдэд товчлуур дарах хичээл заалгая

2014-11-05 16:51:38

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2014.11.05/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг хэлэлцсэн. Ингээд УИХ-ын нэр бүхий 28 гишүүнээс Ерөнхий сайдыг огцруулахаар өргөн барьсан саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний 11 нь буюу 64.7 хувь нь дэмжив. Уг асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж нийт гишүүдийн 54.5 хувь буюу олонхийн саналаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шийдвэр гаргалаа.  
Энд нэг зүйлийг тодотгоход, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны санал хураах явцад МАН-ын долоон гишүүн, АН-аас бүлгийн дарга Д.Эрдэнэбат, гишүүн Р.Бурмаа, “Шударга ёс” эвслээс  Г.Уянга нарын гишүүд Н.Алтанхуягийг огцруулах кноп /товчлуур/ дарсан. Ерөнхий сайдаа авч үлдэхээр гарын үсэг цуглуулж хүртэл “хүч гаргасан” АН-ын бүлгийнхэнд энэ нь том “цохилт” болсон юм.  
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ шийдвэрээ "Техникийн саатлаас болсон. Би андуураад дарчихсан. Санал хураах техникийг нь сайн ойлголгүй андуурч дарсан гэсэн үг. Түүнээс би хэзээ ч, хаана ч Н.Алтанхуягийг дэмжих хүн. Хэрэв би албаар эсрэг санал өгсөн бол намын дүрмээр намайг буулгаж, хөөж зайлуулж болно. Харин андуурал гарсан гэдгийг энд онцлох ёстой” гэж тайлбарласан. 
Хамгийн хариуцлагатай байх мөчид АН-ын бүлгийн дарга ийн мунгинасан нь санаатай, эсвэл санаандгүй гэдгийг батлах хүн түүнээс өөр байхгүй. Гэхдээ л энэ үйлдлээс нь биднийг төлөөлөн УИХ-д суугаа гишүүд маань учраа олохгүй кноп дардаг байж болзошгүй гэсэн хардалт төрж байгааг нуух юун. Өнөөдрийн жишээн дээр л гэхэд АН-ын бүлгийн даргын андуурлаас болоод Засаг унаж байх жишээний. 
Харин УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай санал хураахад АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат татгалзсан хариулт өгсөн харагдана билээ. Гэсэн ч түүний өгсөн өмнөх санал Ерөнхий сайдыг түлхэн унагаахад түлхэц болсон нь тодорхой юм.  
Гишүүд үүрэглэж суугаад цочихдоо, эсвэл асуудлыг ерөөсөө ч ойлгоогүй мөртлөө кноп дарж, дээр өгүүлсэнчлэн андуурч товчлуур дараад байдаг бол ямар хэцүү вэ. Зөвшөөрсөн, татгалзсан аль ч кнопыг дарлаа гэсэн үр дагавар нь энэ улсад бүр наашлуулж бодвол монголчуудын ахуй амьдралд нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр УИХ-ын гишүүдэд нэн тэргүүнд товчлуур дарах хичээл заалгах хэрэгтэй юм байна. Ингэхгүй бол улс орны “аминд тулсан” чухлаас чухал асуудлууд дээр тэд андуурч эндүүрч товчлуур дарсаар л байж мэдэх юм. Эсвэл андуурчихлаа гэдэг нь гишүүдийн арьсаа хамгаалах бас нэг тактик юм болов уу. Арай ч ийм зүйлээр улс төр хийж өөрийгөө “тэнэг” болгож харагдуулах хүн баймааргүйсэн.    
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Гишүүдэд товчлуур дарах хичээл заалгая   
Үзсэн: 4088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-11-09 16:35
МАХН ын гишуун Эрдэнэбатад баяр хургэе
202.70.38.xxx [202.70.38.xxx] 2014-11-06 10:14
Vneheer vnen shvv. Mash goy bichsen bn. Ene setgvvlchid bayar hvrgeh heregtei
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2014-11-06 10:00
САЙХАН БИЧСЭН БАЙНА.АМЖИЛТ.НЭЭРЭЭ ТЭД АНДУУРААД МОНГОЛ УЛСЫГ БАЙХГҮЙ БОЛГОХ ЮМ ДЭЭР ДАРЧИХ БИЙДЭЭ.ЭНЭ БОЛ ҮНЭХЭЭР АСУУДАЛ МӨН ШҮҮ
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-11-06 09:46
Хэрэгтэй хэрэггүй хууль батлах бол болоогүй байгаа хуулийг балах гээд кноп дарах юм байна даа
202.21.120.xxx [202.21.120.xxx] 2014-11-06 08:33
Эрдэнэбат олон удаа дарсан кнопоо д андуурч гэнэ дээ
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-11-06 00:49
Ene nuhur estoi l AN iig buudchihlaa daa,tsaashid yandaa huurhiis
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-11-06 00:47
ivii ivii odoo ene avilgach nam iim bulgiin dargatai haa hurne gej bgaa ym bol doo
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-11-05 22:38
iim dargatai buleg ch a ya ya a ya ya
182.160.44.xxx [182.160.44.xxx] 2014-11-05 20:57
Jinheneesee tvgjil bna daa
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2014-11-05 18:42
hujaa hun
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-11-05 18:25
erdenebat gej ergvv nuhuriig UIH dahi AN-iin bvlgiin dargaas ogtsruul. ene hvn sanaatai tovchluur darsnaa sanamsargui meteer tailbarlah ni ilvvts biz ee. Uyanga gishvvn ch gesen bagiin aluurchin. Burmaa bol novshiin urvagch. Ard tvmen bvhniig harj bgaa. 2016 oni songuuliar Erdenebat, Uyanga, Burmaa, Tsog nar songogdono gej bvv gorid. Ta nar hen ch bish bolj gudamjind laaz ushigluh bolno
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-11-05 18:20
Хогийн Тугжил
203.194.118.xxx [203.194.118.xxx] 2014-11-05 18:11
ene chin l jinhene utgaaraa tugjil shuudee
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-11-05 18:03
Ийм хариуцлагагтай эгзэгтэй үед кнопоо буруу дарж байдаг бүлгийн даргаар яахав дээ. Өөрөө ийм кноп дарчихаад нэгдсэн чуулган дээр кноп дарсан гишүүддээ юу хэлэх эв дээ.
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2014-11-05 17:01
АН бүлгийн дарга айн хэцүү хэцүү

Бидэнтэй нэгдээрэй