Шууд Chart

Сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг оюутнуудад лекц уншлаа

2014-11-05 17:54:15

Залуу сэтгүүлчдийг боловсруулах, нийгмийн сайн сайханд уриалан дуудах чиглэлээр Шинэ Үеийн Залуу Сэтгүүлчдийн Холбоо 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Энэ зорилгод өдгөө  телевиз, радио, сонин, сайтын 60 гаруй сэтгүүлч нэгдэж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэд салбарын ирээдүйн боловсон хүчин болсон оюутан, залууст мэргэжлийн туслалцаа үзүүлэх, дэмжих зорилгоор энэ сараас эхлэн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудад цуврал лекц хүргэж эхэлжээ.

Анхны лекцийг Шинэ үеийн залуу сэтгүүлчдийн холбооны урилгаар Соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, нэвтрүүлэгч Г.Оюунбат Соёл урлагийн их сургуулийн харьяа Радио, телевизийн дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутнуудад лекц уншлаа.

Тэрээр Монголын хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйн боловсон хүчин болон бэлтгэгдэж байгаа оюутнуудтай сэтгүүлч гэх эрхэм нэр зүүхийн тулд юуг анхаарвал зохих, салбарт тулгамдаж байгаа асуудал болон цаашдын чиг хандлагын талаар ярилцсан байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг оюутнуудад лекц уншлаа  
Үзсэн: 1495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй