Шууд Chart

“Латиф” сангийн гурван жилийн ойн баяр болно

2014-11-06 12:26:08

Монголын хошин урлагийн нэрт төлөөлөгч, жүжигчин, алиалагч Т.Латифийн нэрэмжит  “Латиф” сангийн гурван жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн тоглолт болох гэж байна.

Хүндэтгэлийн тоглолт энэ сарын найманд МХО-нд  болох юм. Одоогоос гурван жилийн өмнө Латиф агсны хүү дуучин Л.Байзда аавынхаа нэрэмжит сан байгуулснаа зарласан.

Өнгөрсөн хугацаанд тус сангийнхан урлагийн салбарт өөрийн хувь нэмэр оруулах олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, тэд Монгол орныхоо 21 аймаг, 300 гаруй сумаар аялан тоглолт хийж, авьяаслаг хүүхэд, залууст дэмжлэг үзүүлжээ.
Эдүгээ тус сангийн нэр дээр Дорнодын “Nation code”, Завханы шинэ залуу уран бүтээлчид ажилладаг бөгөөд “Латиф” сангийн дэргэд бүхэл бүтэн урлагийн баг ажилладаг болжээ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Латиф” сангийн гурван жилийн ойн баяр болно  
Үзсэн: 1846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй