Шууд Chart

Өнөөдөр “Нийлэх бодлын өнгө" нэртэй сонгодог үдэш болно

2014-11-06 12:49:09

"Blue moon" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 18:30-21:30 цагийн хооронд "Номонд Шимтэгчдийн холбоо"-ноос зохион байгуулж буй “Нийлэх бодлын өнгө” нэртэй сонгодог үдэш болох гэж байна.

“Номонд Шимтэгчдийн Холбоо” ТББ нь хүнлэг, оюунлаг ирээдүйн төлөө хамтдаа хэмээх уриан дор “Бүүк Кафе Монголиа” үндэсний хэмжээний томоохон төслийг анхлан санаачилж, энэ оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлсээр байна.
Уг холбоо нь төслийн хүрээнд “Номын жор” уулзалтаар ахмад зохиолчдыг урьж, тэдний амьдрал, уран бүтээлийн талаар яриа дэлгэн нийгэмд  чиглэсэн оюуны томоохон хөрөнгө оруулалт болохуйц ажлыг зохион байгуулж байгаа билээ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өнөөдөр “Нийлэх бодлын өнгө" нэртэй сонгодог үдэш болно  
Үзсэн: 1236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй