Тив дэлхийн олон оронд аж төрөн суугаа монголчууд маань ахуй амьдрал, ажил үйлс нь өөдрөг сайн явна, тэр дундаа үр хүүхүүд өсч өндийн эрийн цээнд хүрч мэдлэг боловсрол, тэвчээр хатуужил, эр зоригоороо эх орныхоо нэрийг үнэлүүлэх хэмжээнд хүрснийг батлах жишээ гарсаар байна. Тухайлбал Америкийн армийн тусгай хүчин Марины эгнээнд мөр зэрэгцэн Иракийн дайнд оролцож явсан монгол залуу, НҮБ-ын энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүнд Африкийн Чадад алба хааж буй монгол цэргүүд, дайн тулааны халуун цэг Ирак, Афганистанд байгаа монгол цэрэг эрс гээд олон жишээ дурдаж болно.
Дэлхийн хамгийн хатуу чанга бэлтгэгдсэн тусгай арми бол Францын Легион гэдэг. Легионы эгнээнд орох маш хүнд хэцүү шалгуурыг давж тэнцээд алба хаасан монгол залуу бий. Энэ хүүг Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат Ганбаатарын Мөнхдоньд гэдэг. Мөнхөө хүү 12 настайдаа аав ээжийн хамт Францад ирж сууршин дунд сургуулиа амжилттай төгсөөд өөрийн хүсэлтээр легионы армид 2 жил алба хааж одоо цэргийн сургуульд дэвшин суралцаж байна. Тэрбээр Францын легионы эгнээнд дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэг Афганистанд алба хааж буйг харуулсан бичлэг You Tube дээр гарчээ.
Энэ дашрамд дурдахад Мөнхдоньд хүүгийн аав Ганбаатар бол ноднин жилийн цагаан сараар Бэй Аэриад суугаа хүүхдүүд дээрээ айлчлан ирэхдээ та бидэнд уран цэцэн үгтэй ёрөөл сургаалиа урсган айлдаж байсан хүндтэй буурал Цоодол гуайн том хүү бөгөөд Сан Франциско хотноо суугаа Ц.Ганболдын ах юм.
Францын Легионы армид алба хаасан Монгол хүү | ||
Үзсэн: 2447 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.