Бэлхийн зуслан руу 5.7 км авто зам тавигдаж байгаа. Энэ ажлын хүрээнл тус замын зүүн талаар явган хүний замаас гадна унадаг дугуйн зам шинээр тавихаар төлөвлөгдсөн байна.
Зуны улиралд зуслангуудад унадаг дугуй унасан иргэдийн тоо эрс олширч, улмаар тогтсон зам байхгүй учир автын осолд өртөх тохиолдол гарсаар байдаг. Тэгвэл энэ жил манай улс анх удаа авто замаас тусад нь дугуйн зам тавих ажлыг эхлүүлсэн байгаа аж.
Тус замыг 5.7 км урт, 2.5 метр өргөн, гэрэлтүүлэгтэй барихаар төлөвлөн “Үйлсийн зам” компани графикийн дагуу ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар болжээ.
Дугуйн замыг цаашид мөн үргэлжлүүлэн тавих ажил өрнөж байгаа аж. Тодруулбал , Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 800 метр урт, 2.5 метр өргөн зам барьж, хоёр талаар нь гэрэлтүүлэг суурилуулна. Гурав дахь нь Баянгол дүүргийн X хорооллын арын зам дагуу байрлах аж. Модны хоёрын гэж тодотгодог уг зам дагуух даланг ашиглан дугуйн зам тавихаар төлөвлөсөн байна.
Дугуйн замууд ашиглалтад орно | ||
Үзсэн: 1507 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.