
Нүүрсний хамгийн том зах зээл болох БНХАУ-д компаниудынх нь алдагдал түүхэн дээд түвшиндээ хүрээд байна. Тус улсын 20 том олборлогч эхний гурван улиралд нийт 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллажээ. Гэхдээ БНХАУ-ын Засгийн газар дотоодынхоо олборлогчдыг дэмжиж нүүрсний импортод 3-6 хувийн татвар ногдуулахаар болоод байгаа юм. Мөн компаниуддаа олборлолтоо танахыг даалгажээ. Харин Австралийн хувьд ашигтай ажиллаж байгаа цөөн хэдэн улсын нэгд тооцогдож байна. Томоохон ордуудтай тус улс нь эрчим хүч болон коксжих нүүрсний гол хэрэглэгчидтэй ойр байршдаг. Мөн удахгүй БНХАУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулж нүүрсний татварыг тэглүүлэхээр тохиролцоод байна. Гэхдээ олон улсын жишгээр зардлаа танаж орон тооны цомхотгол явуулж байгаа нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм.
Хятадын нүүрсний зах зээл уналтад оржээ | ||
Үзсэн: 954 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.